ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийв. 6 цаг үргэлжилсэн айлчлалын сонин хачин, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ГХ-ны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтан авав. Бас энэ хүмүүс үдэж мордуулсан юм.
2. 13.00 цагт Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирнэ гэсэн В.Путин 14.28 минутад бууж цагаа барисангүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр Халхын голын тулалдаан болсон газрын дээгүүр зориуд нисэж цаг саатсан гэв.
3. В.Путин манай улсад 6 цаг ажлын айлчлал хийв.
4. Гэвч тэрээр Си Зиньпин шиг эхнэрээ дагуулж ирсэнгүй. Ганцаараа ирээд буцав.
5. Түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол, Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ирэв.
6. В.Путины айлчлал 1939 онд Халхын голд, 1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд Монголчуудтай хамт оролцож ялалт байгуулсан гэсэн мессежийг дэлхий дахинд хүргэх гэсэн зорилготой байв.
7. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай “Centeral tower”-ийн 17 давхарт байрлах "МОНЕТ" ресторанд зоог барив. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй 8 гишүүн байсан гэж эх сурвалж мэдээлэв.
8. Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албан байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 баримт бичигт гарын үсэгт зурав.
9. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчихоор болов. Монголчууд хоёр хөрштэй. Оросуудтай харилцан визгүй зорчихоор тохиров. Харин Хятадуудтайгаа яах вэ? гэдэг асуудал үлдлээ. Хөрш хөршөө алагчилан харьцах ёсгүй гэсэн хүмүүс ч байв.
10. Төмөр замын асуудалд ихээхэн ач холбогдол өгөв. Энэ бодлогын хүрээнд УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадав.
11. Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо.
12. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцав.
13. Монгол, ОХУ-ын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцов.
14. Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “2009 онд хийсэн Медведевийн айлчлалаас хойш манай улсын экспорт 30-аад хувиар буурлаа” гэсэн дүгнэлтийг хийв.
15. Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх асуудлыг ярилцав. Гэхдээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хүндрэлтэй гэж эх сурвалж тайлбарлав.
16. Хоёр орны худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авахаар ярилцав. Энэ асуудлыг манай талаас тавьсан ч “орос ах” за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Судлья гэж учирлав.
17. Агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж амлав. Харин хэдийд, яаж гэдэг нь тодорхой байсангүй.
18. В.Путин "Роснефт компани Монголын зах зээл дэх хүрээгээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Монгол Улс, ОХУ-ын шаардлагыг хангавал их хэмжээний мах экспортлох боломжтой" гэж сануулахаа мартсангүй. Өөрөөр хэлбэл С.Баярын үед Улаанбаатар хотод Роснефть 100 шатахуун түгээх станц барих хүсэлт тавьсан ч манай улс татгалзсаар ирсэн юм. Харин энэ удаа В.Путин саналаа дахин тавив. Хэрэв энэ хүслийг биелүүлбэл “Монголоос их хэмжээний мах авна шүү” гэж тулгах сануулахын хооронд хэлэв. Тэгэхээр манайхан тийм ч амархан Оросуудад мах нийлүүлчихгүй бололтой.
19. Ирэх жил болох Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах талаар ярилцлаа. Энэ нь шийдэгдэхэд амархан байж болох юм.
20. В.Путин Баянзүрх дүүрэг дэхь Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөхөө мартсангүй. Тэр үед Монгол дахь Орос иргэдийн төлөөлөл олноор цугларч улсынхаа удирдлагатай уулзалдав.
21. Угтан авах ёслолын үеэр В.Путин уйлсан, уйлаагүй гэж манай цахим ертөнцийнхөн баахан маргалдав. Нүдээ нухлан доош харах бичлэг ч эрчимтэй түгэв.
22. В.Путиныг ирэхэд Монгол охидууд түүний зурагтай футболкоор гангарч угтав. Харин энэ санаачилгыг хэн гаргасан, ямар зорилготой нь тодорхой болсонгүй.
23. 18.00 цагт нутаг буцах хөтөлбөртэй В.Путин цагаасаа хоцорч ирээд 20.18 минутад “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр буцав.
24. Орос ах нар ирэхдээ “Халх гол 75” гэсэн дурсгалын медаль хийлгэж Монголын дарга нар болоод дайчдад гардуулж өгөв. Харин манайхан энгэр хоосон буцаачихав.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)