1.
Өдгөө
61 настай
Ши Жинпин нь Шаанси хошууны Фупин мужид төржээ.
2.
Түүний эцэг Ши Зонгсун нь коммунист
намын нэрт зүтгэлтэн бөгөөд Дэн
Сяопиний талыг баримтлагч, соёлын хувьсгалын үед хэлмэгдэн
хоригдож байсан нэгэн юм.
Карьерийнхээ хамгийн оргил үед БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын
нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан.
3.
Ши
Зонгсун Дэн Сяопиний шадар хүн гэгддэг Хятадын коммунист намын нарийн бичгийн
дарга асан Ху Яобантай хамтарч эдийн засгийг эрчимтэй шинэчлэх ажилд гар бие
оролцсон нэгэн юм.
4. Түүний эцэг баривчлагдснаас болж Ши Жинпин БНХАУ-ын хамгийн ядуу тосгонуудын нэг болох Шэньси тосгоны Яньчуань гацаанд дахин хүмүүжүүлэгдэхээр илгээгдсэн юм.
5. Тэрээр агуйгаас ялгаагүй гэрт бараг 7 жил амьдарсан байна. 1970-аад оны эхээр намын бусад өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн нэгэн адил эргэн ирэхийг нь зөвшөөрчээ.
6. Түүний Хятадын коммунист намд элсэх зам ч тийм дардан байгаагүй нийт 9 удаа хүсэлт гаргаж 1974 онд л элсчээ.
7.
Ши Жинпин 1975 онд Цинхуа их сургуульд элсэн суралцаж
төгссөн.
8.
Их сургуульд элсэхээсээ өмнө тэрээр хөдөө аж ахуйн
салбарт ажиллаж байсан гэдэг.
9.
Химийн инженер мэргэжилтэй Ши сургуулиа төгсмөгцөө батлан
хамгаалахын сайд Жен Бяогийн хувийн туслахаар ажиллаж эхэлсэн нь түүний
улстөрийн алс хэтийн карьерт томоохон түлхэц болсон гэдэг.
10. Ши Жинпин Хятадын нэрт дуучин Пен Лиянтай хорь гаруй жилийн өмнө гэрлэсэн нь түүний хоёр дахь гэрлэлт юм байна. Тэд 1992 онд төрсөн нэг охинтой. Түүний өмнөх амьдралын талаар мэдээлэл тун хомс.
11. Ши Жинпиний Улс төрийн карьераа 1999 оноос Хөбэй мужийн орлогч захирагчаар эхэлжээ.
12. Хөбэй мужид сайн ажилласан Ши намдаа үнэлэгдэж Фужиан мужийн орлогч захирагчаар томилогдож төд удалгүй тус мужийн захирагч болжээ.
13. 2002 онд Засгийн газарт удирдах ажилд очсон тэрбээр зүүн өмнөд эргийн Зежиан мужийн намд харьяалагдах болсон юм.
14.
76 сая гишүүнтэй Хятадын коммунист нам “Коммунист
залуучуудын эвлэл” “Хунтайж нарын бүлэглэл” гэсэн хоёр том бүлэглэлд
хуваарилагддаг. КЗЭ-г бээжингийн талынхан болон цэргийнхэн идэвхтэй дэмждэг бол
хунтайж нарын бүлэглэлийг “Шанхайн нам” болон үйлдвэр, эдийн засгаар тэргүүлэгч Гуандун мужийнхан
дэмждэг. Ши Жинпин нь Шанхайн бүлэглэлээс гаралтай бөгөөд Зян Зиминий фракцын
хүн гэгддэг.
15. Хятадын хамтын диктатурын дээд байгуулал бол улстөрийн товчоо юм. Ши Жинпин улстөрийн товчооны байнгын хорооны гишүүнээр 2007 оноос ажиллаж эхэлсэн.
16.
2008
оноос Хятадын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээр дараагийн төрийн эрх залгамжлагч гэдэг
нь тодорхой болсон юм. Коммунист нам кунзийн соёлын арга барилыг
багагүй өвлөсөн ба дараагийн удирдагчаа “дэд” албан тушаалд байлган бэлтэгдэг
соёл нь бараг хууль болон бэхжсэн.
17. Ши Жин Пин нь эдийн засгийн хөгжлийн чөлөөт зах зээлийн бодлогыг тууштай баримтлагч, харьцангуй либераль үзэлтэй гэж барууныханд үнэлэгддэг боловч хэвлэлийн эрх чөлөөг чангатгасан хууль, зарлиг гаргасаар байгаа юм.
18. Авилгын эсрэг хатуу гараар тэмцэгчийн имиж нь 1985 оноос Фужиан мужийн Сямэнь хотын дэд даргын албан тушаал хашиж байхаас л бүрдэж эхэлжээ.
19. Ши Жинпин Фужиан мужийн даргаар ажиллаж байхдаа авилгатай холбоотой 1993 хэрэг илрүүлж, 1196 хүнийг шийтгэжээ.
20.
Ши Жинпин нь Шанхай хотын даргаар ажиллах байхдаа
ирээдүйн Хятад гүрнийг удирдах боломжтой хүнээр тооцогдож эхэлсэн байна. Түүний
ажил хэрэгч зан чанар, асуудлыг шуурхай шийддэг байдал олон хүнд таалагдсан.
21. Төрийн эрхэнд гарсаныхаа дараа барууны сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Хятад улс нэгд хувьсгалыг экспортлоогүй, хоёрт өлсгөлөн ядуурлыг тараагаагүй, гуравт та нарыг хоргоогоогүй байгаа шүү” хэмээн хэлсэн нь барууны ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.
22.
Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Ши Жинпин нь
төрийн эрхэнд гарсан хамгийн залуу удирдагч төдийгүй аугаа удирдагч Дэн
Сяопиний мэдэж таалаагүй анхны хүн аж. Учир нь Дэн Сяопин нас барахынхаа өмнө
миний дараа Зян Зимин түүнийг залгуулж Ху Жинтао гэсэн захиасыг хэлсэн гэх аман
яриа Хятадын нийгэмд хүчтэй яригддаг.
23.
Ши Жинпин төрийн эрхэнд гарсан хоёр дахь жилдээ л өмнөх
удирдагчаасаа илүү нэр хүндтэй болсныг судлаачид баталдаг. Хямд цайны газарт
жирийн Хятад хүний ёсоор будааны боов идэж, Хойд Солонгосын асуудлаар Америк
барууныхантай харанхуй шөргөөцөлдөхөө больж тэдний үнэлэмжийг татаж, ОХУ-тай
улам ойртон нягтарч, газар нутгийн маргаантай арал бүсүүдийн асуудлыг нэг мөр
шийдэхээр эрчимтэй анхаарч, авилгын эсрэг чанга тэмцэж байгаа зэрэг нь түүний
нэр хүнд өсөхөд голлон нөлөөлсөн гэнэ.
24.
Ши Жинпиний бүрэн эрхийн үед Хятад улс дэлхийн том эдийн
засагтай орон болох нь тодорхой болоод байна.
Сэтгэгдэл (13)