Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль УИХ-аар 2012 онд батлагдан, 2013 оны гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд "Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх аргачлал зөвлөмжийг хяналтын байгуулага гаргана" гэж заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд нийтлэг тавигддаг олон улсын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагуудыг үндэслэн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж нэвтрүүлэх зөвлөмжийг боловсруулан МХЕГ-ын даргын дөрөвдүгээр сарын наймны өдрийн 156 дугаар тушаалаар батлуулан гаргалаа.
Хүнсний тухай хуульд "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцна", Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд "Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлнэ" гэж заасан. Энэ дагуу зөвлөмжийг хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хүчин чадал, газар зүйн байрлалаас үл хамааран хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангахад зориулж боловсрууллаа.
Энэ зөвлөмж нь Монгол Улсын хэмжээнд хүнсний үйлдвэр, үйлчилгээний бүх сүлжээнд хамтран ажиллаж байгаа байгууллагын удирдлага, хамт олны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-ыг өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэх, албан ёсоор баталгаажуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.
GHP, GMP-ыг нэвтрүүлж баталгаажуулснаар түүхий эдээс эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлага нь ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр хүн амаа хангах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ нь Та бүхний зүгээс Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүн амын эрүүл мэндэд оруулах хамгийн том хувь нэмэр, амжилт байх болно.
Зөвлөмж нь хүнсний үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, туслах материал, боловсруулах технологи, шат дамжлага, эцсийн бүтээгдэхүүн, савлагаа, шошгололт, бүтээгдэхүүний бүртгэл, баталгаажуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, бохирдолтоос хамгаалах, ажилтны хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих шаардлага, мэдлэг, мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоо, олон нийттэй харилцах, бүтээгдэхүүнийг эргүүлэн татах, дахин боловсруулах, устгах, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын дотоодын хяналтын тогтолцоо зэрэг асуудлыг багтаасан 14 хэсгээс бүрдсэн.
Монгол Улсад “Хүнсний үйлдвэр, эрүүл ахуй, тодорхойлолт, нэр томъёо”-ны MNS 5685-2006 стандарт батлагдан, 2007 оноос ашиглаж байгаа тул нэр томъёог оруулаагүй.
Та бүхний туршлага, санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөмжийг улам боловсронгуй болгохдоо бид таатай байх болно.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын газар