ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тухайн мэдээлэлд "Менингококкын халдвар авсан хүнтэй 1 метрийн зайд байнга харьцаж байсан бол халдвар авах эрсдэлтэй, түүнээс биш тархалт багатай өвчин.
Дархлаа дутмагшилтай хүмүүс, дархлааны тогтолцоо султай хүүхдүүд, ахмад настанууд нэн хүндээр өвдөх эрсдэлтэй. Нэн хүндээр өвдсөн хүмүүсийн 15-20 хувь нь нас барах эрсдэлтэй.
Өндөр халуурч, унтаа нойрмог болох, хоол ундандаа муудах, хөл гар нь хөрч, царай нь цонхийгоод л эхэлвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй" гэж дурдлаа.