"Утгын чимэг 2025" наадам энэ сарын 9-ны 18:00 цагт Хүүхэлдэйн театрт болно. Энэ удаагийн наадмын тухайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатанд дараах 10 өгүүллэг шалгарсан байна.
1. Б.Баярсайхан “Хөөрхий дөө Ажаа минь”
2. Ц.Ганболд “Савдгийн цуурай”
3. Г.Болормаа “Саарал улиан”
4. Г.Хашбаатар “Тэр дахиад л буруу “бэччихлээ””
5. Б.Сарантуяа “Рэгдэндагва”
6. Р.Зүмпэрлхам “Хонины хаан”
7. Т.Бум-Эрдэнэ “Чулууны хэлмэрч”
8. Н.Батболд “Ангийн жихрээ”
9. Х.Эрдэв “Тангараг”
10. М.Эрдэнэбат “Долдугаар тасаг”