Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жирэмсэн болохоосоо өмнө заавал өгөх шинжилгээнүүд

2014-5-11
0
ЖИРГЭХ

20860118da93cfa9bigГэр бүлдээ шинэ гишүүн нэмэхээр шийдсэн үү? Сайн байна, бас баяр хүргэе! Гэхдээ хүүхэдтэй болоход жирэмснээс хамгаалах аргаа хэрэглэхээ больж, өглөө оройд тогтмол секс хийх нь хангалтгүй. Фолийн хүчил уухаас авахуулаад та хоёрт бурханы нандин бэлгийг хүлээж авахаасаа өмнө бэлтгэх зүйлс маш олон байна. Эрүүл ураг тээж, эрүүл хүүхэд төрүүлэх гол нөхцлүүдээ жирэмсэн болохоосоо өмнө л бүрдүүлж, биеэ “ээж”

1. PAP-ын шинжилгээ
“Умайн хүзүүний хорт хавдар” гэдэг үг чих дэлсэх нь улам л их болоод байгаа биз? Умайн хүзүү бол хорт хавдарт хамгийн өртөмтгий эмэгтэйчүүдийн эрхтэн юм. Өдөр ирэх тусам залуужиж байгаа энэ хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхмуудын нэг бол яахын аргагүй PAP-ын шинжилгээг тогтмол өгөх. Ердөө хэдхэн минутыг шаарддаг, ямар ч өвдөлт зовиургүй энэ шинжилгээ нь савны хорт хавдрын өмнөх төлөв байдлуудыг оношилж, эсвэл хорт хавдрыг явцад нь илрүүлж ирээдүйд хүүхэд тээх чадварт чинь шууд нөлөөлөх эрсдлүүдээс хамгаална. Тийм учраас жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол наад зах нь гурван сарын өмнө PAP-ыг өгөөрэй. Бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн болгон умайн өмөнд өртөмтгий болдог учраас жилд нэг удаа өгөх ёстой шүү. PAP-ын шинжилгээг умайн хүзүүний сувгийг бүрхэж байдаг эсүүдээс зөөлөн сойз, тусгай хусуураар дээж авч хийдэг юм.

2. Бамбай булчирхайн шинжилгээ
Бамбай бол хүн болгонд байдаг дотоод шүүрлийн булчирхай юм. Харин бамбай хэвийнээсээ томрох, үйл ажиллагаа нь алдагдах зэргээс болж өвчин үүсдэг. Бамбайн өвчний үеэр гипертериоз дааврын ялгарал хэт ихсэх болон багасахаас хамаарч сэтгэн бодох хурд удаашрах, жин нэмэгдэх, ядрах, халуун хүйтэнд мэдрэг болох, үс унах зэрэг олон өөрчлөлтүүд биед явагддаг. Бамбай булчирхайн өвчтэй үедээ жирэмсэн болвол ураг бойжих, үр тогтох үйл явцад хүндрэл учирч, зулбах, тархины сааталтай хүүхэд төрөх зэрэг эрсдлүүд бий болдог учраас заавал шинжилгээ өгөөрэй.

3. Спермийн шинжилгээ
Эцэг эх болоход хоёр талын эрүүл мэнд хоёулаа сайн байх шаардлагатай. Хүүхэд төлөвлөхөөсөө өмнө ханийгаа дагуулж яваад, баттай өгүүлэх хамгийн чухал шинжилгээ бол энэ юм. (Гар хангалгын аргаар хийлгэдэг учраас энэ удаа л чиний араар +18 кино үзэхийг нь зөвшөөрөөрэй) Спермийн шинжилгээ болон эр бэлгийн эсийг тоолох нь эрчүүдийн үр тогтоох чадварыг тодорхойлох тэргүүний хүчин зүйлс ямар байгааг илтгэдэг. Үрийн шингэний шинжилгээ нь эр бэлгийн эсийн чанар, хэмжээ, тоог тогтоодог бөгөөд нэг мл-т 20 саяас доош тоотой сперм байвал бага буюу үр тогтоох чадвар хэвийнээс доогуурт тооцогддог аж.

4. ДОХ-ын шинжилгээ
“Би юу гэж ДОХ-той байх юм бэ?” гэж бодогдож байсан ч хамаагүй заавал өгөх ёстой. Хэдий өөртөө итгэлтэй байсан ч энэ шинжилгээний дүн чиний хүүхэд тээх эсэх шийдвэрээ гаргахад хүртэл чухал нөлөөтэй учраас, мөн ДОХ нь тээгчдээ зовиур илрүүлэхгүйгээр хэдэн ч жил чимээгүй өвчлүүлж чаддаг учраас жирэмсэн болохоосоо өмнө заавал өгч сэтгэлээ тайвшруулаарай. ХДХВ-ыг хүний цус, шүлс, шээснээс дээж авч шинжилдэг.

5. Бэлэг эрхтний хомхой (герпес)

Хэрвээ чиний доод хавиар хааяа жижигхэн өвчтэй цэврүүнүүдийн бөөгнөрөл үүсч байсан бол нэн ялангуяа герпесийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Учир нь герпестэй эхэд жирэмсний ургийн гажиг, зулбалт, дутуу төрөлтийн эрсдэл өндөр байдаг. Мөн төрөлтийн үед нярайд халдах эрсдэл 10 дахин нэмэгддэг юм. Герпес нь гадна бэлэг эрхтний амсраар гараад 1-3 долоо хоногийн дараа алга болдог ч вирус нь мэдрэлийн ширхэгт нэвтэрч нугасны ууц хэсэгт нуугдсан байдаг. Тийм учраас заавал өгөх ёстой шинжилгээнүүдийн нэг яахын аргагүй мөн.

6. А, Б гепатит (элэгний үрэвсэл)

Дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх эрсдлийг нэмдэг өөр нэг хүчин зүйл бол элэгний үрэвслүүд юм. Түүхий болон бохир хоол, аман секс, ахуйн ариун цэврийг муу сахисан зэргээс болж үүсдэг А, Б гепатитууд нь маш түгээмэл бөгөөд бүрэн эмчлэгддэг өвчнүүд.

7. Хламидын шинжилгээ (Мазок)

Жирэмсэн болохоосоо өмнө бэлгийн замын халдварт бүх өвчний шинжилгээг үтрээний ялгадсын дээжээс хийлгэх хэрэгтэй. Гэхдээ тэр дундаа хламидыг онцгойлон анхаараарай. Учир нь хламидтай эхээс төрөлтийн явцад хүүхдэд халдварлах магадлал 20-40 хувьтай байдаг. Мөн эрт эмчлэхгүй бол үргүйдэлд хүргэх магадлалтайд тооцогддог өвчин юм. Хэрэв чамд халдвар илэрвэл нөхөртэйгөө цуг эмчлүүлэх шаардлагатай. Мазокын шинжилгээгээр мөөгөнцөр, хламид, трихомониаз зэрэг маш олон өвчнийг илрүүлж болно.

8. Салхин цэцэг
Багадаа салхин цэцэгтээгүй хүмүүс хожуу халдвар авахдаа илүү хүндээр тусдаг. Жирэмсэн эхчүүдэд салхин цэцэг нь уушгины хатгаа болж хүндэрдэг учраас бүр ч аюултай. Мөн салхин цэцэгтэй ээжээс төрсөн 100 хүүхдийн 2 нь гар, хөлний гажигтай төрөх магадлалтай байдаг. Айлгах гээгүй юм шүү. Зүгээр л халдвартай орчноос хол байж, эртхэн шинжилгээгээ өгөхийг анхааруулах гэсэн юм. Парвовирус, улаан бурхан зэрэг ихэнх хүний багадаа тусаад дархлаа тогтдог өвчний шинжилгээг ч хийлгэчихэд гэмгүй.

9. Генийн шинжилгээ

Та хоёрын хэн хэнд нь удамшлын гаралтай ямар нэг өвчин, хам шинж, гажиг бий эсэхийг мэдэхийн тулд гэр бүлийнхээ өвчний түүхийг судалж, эмнэлэгт генийн шинжилгээ өгөн удам зүйн зөвлөгөө аваарай.

10. Резус эсрэг биеийн хяналтын шинжилгээ

Эх, ураг цусны хоорондын тохироог шалгадаг энэ шинжилгээг ялангуяа өмнө нь зулбаж, үр хөндүүлж, савны гадуурх жирэмслэлтэд өртөж байсан бүсгүйчүүд хийлгэх хэрэгтэй. Цусны шинжилгээгээр эхийн RH факторыг тогтоох замаар хүүхдэд цусны улаан эсийн өвчин өвлөгдөх эрсдэл бий эсэхийг шалгадаг. Нэмэлт: Мөн өмнө нь хэд хэдэн удаа үр зулбаж байсан түүхтэй бол хромсомын тестийг зайлшгүй өгөх хэрэгтэй.

Эдгээрээс гадна шээсний болон цусны ерөнхий шинжилгээг өгч, харшлын сорил тавиулах нь үүсч болох маш олон төрлийн эрсдлээс сэргийлэх арга, ээж хүний үрийнхээ төлөө хүлээж буй хариуцлага юм шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК