
Амьтадыг хоморголон устгаж, үүгээрээ сайрхаж цахим ертөнцөд шуугиан тарьдаг хэсэг этгээдгийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж. Одоогоор цахим мэдээллийн хэрэгслээр тарсан дөрвөн зургийг шалгаж, гурвыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин нэгийг нь харьяаллын дагуу Дорнод аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Хууль бусаар ан агнуур хийж байх үеийн зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан иргэдийг БОНХЯ, Улсын мөрдөн байцаах газрын дэргэдэх Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран шалгаж эхэлсэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)