“MCS пропертиз Холдинг” компанийн барьсан “Viva city“ залуусын хорооллын барилга дахин хэл ам дагуулж эхэллээ. Өрөөний талбай бага, ханын өнгөлгөө нь нэг удаагийн бороонд нурсан зэрэг янз бүрийн зөрчилтэй тус барилга уг нь ашиглалтад ороод удаагүй билээ. Саяхан л гэхэд тус барилгатай холбоотой санал гомдол Засгийн газрын "11 11" төвийг дарж орхисон байна. Тодруулбал, тус төвд нийслэл хоттой холбоотой асуудлаар нийт 351 иргэн хандсаны ихэнхи нь "Вива сити" хорооллоос холбогджээ. Тус хорооллын хэрэглээний ус тасраад гурав хонож байхад холбогдох газраас ямар ч арга хэмжээ аваагүй аж.
Чанар муутай хэмээн үргэлж шүүмжлүүлдэг тус барилгын сантекникийн асуудал хэл ам дагуулж эхлээд буй нь иргэдийг энэ хорооллын барилгын чанарт эргэлзэхэд хүргэж байна.
Бид тус хорооллын ус хангамжийн асуудлаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн хүргэх болно.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)