Монголын ард түмэн та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж байна уу. 24tsag.mn чухам энэ баярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Эрт дээр үед “Цагаан сар”-ын баярыг “Цагаан идээний баяр” нэртэйгээр намар тэмдэглэдэг байжээ. Уг баяр нь элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээж, муу муухай зүйлсийг цээрлэдэг баяр юм.
2. Харин хавар тэмдэглэх санааг Чингис хаан гаргасан байна. 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулсаныхаа дараа Цагаан сарын баярыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш хаврын эхэн сарын шинийн 1-ээс эхлэн тэмдэглэдэг болсон нь одоог хүртэл мөрдөгдсөөр иржээ.
3. Сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэсэн байна.
4. Тус баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан битүүрдэг. Энэ өдөр гадуур хонохгүй байх ёстой байдаг.
5. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.
6. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөн, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.
7. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй аж. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл юм.
8. Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи багтдаг. Харин цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна.
9. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь хавсай хийж, таваг засдаг. Ингэхдээ ахмадуудаа хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан өрж, дунд нь боорцог хийн дүүргэдэг. Хамгийн ихдээ дээд тал нь 81 ширхэг ул боовоор таваг засдаг байна. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал, зовлон ээлжлүүлэн жаргалаар төгсгөдөгт оршино.
10. XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байжээ. Үүнийг гэрчлэх баримт Марко Пологийн зохиолд тодорхой гардаг байна. Тухайн үед бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог байжээ. Энэ нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр хандаж байя гэсэн эв найрын бэлгэдэл аж.
11. Алгаа дэлгэж золгодогийн учир нь “Надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ” гэсэн утга аж.
12. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж ул боовоор таваг засдаг байна.
13. Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварладаг. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтаж иржээ.
14. Цагаан сарын шинийн нэгний өглөө сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр, шинэ амьдралыг өөдрөгөөр угтдаг байна.
15. Ахмад хүмүүстэй золгохдоо хадагний амсарыг золгож буй хүн рүү гээ харуулна.
16. Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно.
17. Хоёр нас чацуу хүмүүс гарын бугуйгаа зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц байдаг аж.
18. Давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
19. Хадаг барьж золгох нь нөгөө хүнээ хүндэтгэж буйгийн илрэл боловч ялгаатай тал байдаг байна. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.
20. Хүндэтгэл ёслолын дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгдөг. Харин бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байна. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэхчлэн бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилдээ элбэг, дэлбэг байхыг бэлэгддэг аж.
21. Цагаан сар бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш аж. Энэ баяр бол Монголын ёс заншлын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
22. Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантаг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
23. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.
24. Цагаан сарын өдрүүдэд гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэдэг байна. Учир нь хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой аж. Мөн архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. Бас биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

24tsag.mn