Айлчлан ирж буй Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан ”Цагаан сар” -ын баярт зориулсан хүчит бөхийн барилдааны 24 баримтыг хүргэж байна.1.
Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан анх 1963 оны хоёрдугаар 24 –нд зохиогдсон. Уг барилдаан хүчит 64 бөх зодоглосон.
2. Сар шинийн баярын барилдаанд анх түрүүлсэн бөх бол дархан аварга Ж.Мөнхбат. Тэрээр тухайн үед улсын заан цолтой байжээ.
3. Сар шинийн барилдаанд хамгийн олон буюу 11 дараалан түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ.
4. Цагаан сарын барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх мөн л дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Аварга нийтдээ 13 удаа түрүүлсэн ажээ.
5. Цагаан сарын хүчит бөхийн барилдаан тасралтгүй 51 дэх жилдээ болох гэж байна.
6. Аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтой түрүүлсэн анхны бөх.
7. Улсын начин Ч.Өвгөнхүү улсын начин цолтой цагаан сарын барилдаанд түрүүлсэн мөн анхны бөх.
8. Билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийн барилдаан анх зохиогдож байхдаа “Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан Мэдээлэл радиогийн улсын хорооны нэрэмжит хүчит бөхийн барилдаан” гэдэг нэртэй байжээ.
9. Хамгийн олон удаа үзүүрэлсэн бөх бол дархан аварга Ж.Мөнхбат юм. Тэрээр таван удаа үзүүрлэсэн байдаг.
10. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд ганцхан удаа 104 бөх барилдаж байсан.
11. Мөн сар шинийн барилдаанд цэргийн арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдол ганц байдаг. Энэ нь одоогийн улсын заан Ч.Санжаадамба юм. Залуу заан 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан.
12. Цагаан сарын барилдаанд хамгийн их шуугиан тарьж олны тааврыг эвдэж байсан бөх бол улсын харцага Ц.Магалжав юм. 2000 оны Төмөр луу жилийн барилдаанд аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байжээ.
13. 2006 оны нохой жилийн сар шинийн баяраар УИХ –ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн явдал хамгийн будлиантай жилээр шалгарч байна. Идэрхэн байсан залуу аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлсэнд нь бөхөө дээдэлдэг монголчууд ихэд дургүйцэж билээ.
14.
Сар шинийн баярын хүчит бөхийн барилдаан битүүний өдөр болдог.
15. Өнгөрсөн могой жилийн наадамд аварга Г.Эрхэмбаяр арслан цолтойдоо түрүүлсэн.
16. Цагаан сарын барилдаанаар цол өгдөг болох тухай яриа яригдаад дэмжигдээгүй.
17. Сар шинийн барилдааны үеэр давсан бөхийн боорцогноос хүртвэл тухайн жилдээ хийморьтой явна гэж бэлэгшээдэг.
18. Цагаан сарын барилдаан 1998 он хүртэл Спортын төв ордонд болдог байсан.
19. Ялгуусан хэмээх модон морин жилийн цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тасалбарын үнэ 25 мянган төгрөг.
20. Алдарт "Хоёр Мөнх" жаран гурван оны сар шинийн баяраар анх удаа учраа таарсан гэдэг. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой зодоглож дунд шөвөгт шалгарсан. Тухайн үеийн Ж.Мөнхбат заантай багагүй
удаан ноцолдсоны эцэст унасан байна.
21. Б.Бат-Эрдэнэ аваргын цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн цувралыг даян аварга А.Сүхбат 1999 онд зогсоосон.
22. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилийнхээ улсын наадамд маш сайн барилддаг түүхтэй. Дархан аварга Ж.Мөнхбат, аварга Г.Эрхэмбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэх мэт бөхчүүд
23. 1966 оны цагаан сарын барилдаанд хамгийн олон аварга барилдаж байж. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж. Мөнхбат, С. Цэрэн нарын таван аварга манлайлж боссон.
24.Төрийн наадамд таван удаа түрүү үзүүрт шалгарсан "Хоёр
Эрдэнэ" буюу Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар цагаан сарын барилдааны түрүүг 1996 онд анх булаалдсан.
Сэтгэгдэл (2)