
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжинд хүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг өчигдөр 12.45 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад иргэн 35 настай эмэгтэй жорлонгийн 2 метр гүнзгий нүхэнд унаж нас барсан байжээ. НОБГ-аас цогцосыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/