- Н.Оргил таныг хууль бус үйлдэл хийсэн гэж мэдээлсэн. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
- Би Н.Оргилыг бүх чадлаараа л дэмжиж ирсэн. Яагаад ингээд худлаа мэдээлэл цацаад байгааг мэдэхгүй байна.
-Төрийн албаны зөвлөлийн дүн гарсан уу. Н.Оргилын оронд хэнийг томилох вэ?
-Төрийн албаны зөвлөл хуралдаж дүнгээ гаргасан. Одоогоор хэнийг томилох мэдээллийг хэлэх боломжгүй байна.
-ССАЖЯ-нд таны хамаатнууд ажилладаг, төрийн албыг төрлийн алба болгож байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Энэ бол хууль, дүрэмтэйасуудалэ. Бид ажилчдыг томилохдоо бүгдийнх нь материалыг Авлигатай тэмцэх газар явуулж шалгуулдаг. АТГ 14 хоногийн дотор шалгаад хариуг нь ирүүлдэг. Манай яамны 78 ажилчид бүгдээрээ АТГ-ын шалгалтад ороод зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Бүх зүйл хуулийн дагуу байгаа.
-Тендер будлиантуулж хүүдээ тендер авч өгсөн гэсэн. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
- Энэ засгийн газар байгуулагдаагүй байхад хуучин БСШУЯ дээр тендер зарлагдаад манай хүү оролцоод шалгарсан байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад яам салсны дараа соёлын барилга байгууламж нь манай дээр ирдэг. Түүнээс биш би тендер зарлаад, шалгаруулчихсан юм байхгүй. Тендер нь 2012 оны 7 дугаар сарын 30 нд зарлагдсан юм байна. Тэгээд аравдугаар сард дүгнэгдсэн.
-Мини кино театрын төслийг зогсоосон гэсэн мэдээллийг өгсөн байсан. Одоо төсөл хэрэгжихгүй байгаа юу?
-Мини кино театрын төсөл амжилттай хэрэгжиж байсан. Үүнийг зогсоолоо гэх мэдээлэл хийсэн байна лээ. Үүний ажил тасраагүй одоог хүртэл ажил нь явагдаж байгаа. Явц дунд анхаарч зайлшгүй тодруулах асуудал үүссэн. Энэ нь юу гэхээр нэг суманд Мини кино театрт 20-30 сая төгрөгийн тоног төхөөрөмж байрлуулж байгаа юм. Гэтэл эхний гурван суманд тавигдахдаа ямар ч тендер зарлагдахгүйгээр сайдаар тушаал гаргуулаад Соёл урлагийг хөгжүүлэх сангаас хийгээд явчихсан. Гэтэл эхний гурван сумын мини кино театр одоо хүртэл ашиглалтдаа ороогүй байна. Яагаад гэхээр боловсон хүчнээ бэлтгээгүй, ашиглалтын зардал нь тодорхой биш байсан. Энэ гурван кино театр болохгүй байна гээд дахиад Соёл урлаг хөгжүүлэх сангаас тендер зарласан. Тэнгис, Өргөөд гаргаж байгаа киног сумын иргэд үзэж чадах юм бол энэ төслийг цааш нь үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Тэгж чадахгүй бол улсын мөнгийг хий дэмий зүйлд үрэх шаардлагагүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг хориг саад тавьсан мэтээр ойлгосон юм шиг байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)