
Японы нийслэл Токио хотын төвд манай улсын “Авар” хэмээх компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар худалдаж авсан мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр ихээхэн шуугиан тарьж байсан. Тэгвэл энэхүү барилгыг өндөр үнээр худалдан авсан "Авар” компанийн худалдан авалтыг хүчингүйд тооцжээ. Шалгалтын явцад “Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгалтын явцад ирүүлсэн баримт бичгүүд нь тамга тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр Япон улсын шүүх ийнхүү шийджээ.
24tsag.mn