
БХЯ-ны зарим албан тушаалтанд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Тухайлбал, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, тус яамны газрын дарга асан, одоо ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар болон Батж.Батбаярын хүү Б.Баттулга нар шалгагдаж байгаа юм. Тэднийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт цагдан хорьсон ч заримыг нь батлан даалтад гаргасан байна. Тэдний дунд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар суллагджээ. Харин Батж.Батбаярын хүү гадагшаа явсан байна.
Тэднийг Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй Батлан хамгааоах яамны 300 айлын орон сууцны барилгын хөрөнгийг хувьдаа завшсан, бусдад шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)