
Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос хийж эхлэсэн бөгөөд өдгөө 76 хүнд амьдрал бэлэглээд байгаа ажээ. Тэгвэл УНТЭ –ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Нямсүрэнгээр тэргүүлүүлсэн эмч нар саяхан гурван хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болсоноор гадаадад өндөр үнээр хагалгаанд орох асуудлыг бүр мөсөн үгүй болгож байна гэсэн үг юм. Жишээлбэл Солонгост бөөр шилжүүлэн суулгахад 60-70 мянган ам.долларын өртөгтэй байдаг бол манайд 12 сая төгрөгөөр хийдэг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)