
УИХ –ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ –ын Тамгийн газрын дарга Ц.Шавардорж нарыг МАХН –д элсэх болсон талаар “бор шувуу” ойрноос нисгэж эхлэсэн. Тэгвэл өнөөдөр энэ асуудал үнэн болох нь батлагдлаа. МАХН –ын ерөнхий нарын бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлэхдээ “Ц.Шаравдорж дарга манай намд элсэх болсон нь үнэн. Гэхдээ намын ерөнхий нарын бичгийн даргаар ирнэ гэдэг худлаа” хэмээн мэдэгдсэн юм. Харин тэрээр “Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй энэ талаар огт ярилцаагүй” гэв. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг твиттер болон фэйсбүүк хуудаснаа “МАХН руу бууриа сэлгэжээ” гэсэн мэдээлэл хөвөрсөөр л. Харин аварга маань энэ талаар албан ёсоор байрь сууриа илэрхийлээгүй л байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)