
Ямартай ч Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын хэмжээ олны дунд одоог хүртэл яригдсаар байна. Тэгвэл энэ асуудлаар нэрт хуульч, академич С.Нарангэрэл өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ц.Мөнхбаяр нарын иргэнлэг, нийтийн тусын төлөөх үйлдэлд шүүхээс 21 жил зургаан сарын хорих ял оногдуулсан явдал нь монголчуудад нэгийг бодогдуулж байгаа байх. Уг нь тэдэнд таван жилийн ял оноох байсан юм. Ц.Мөнхбаяр нарт ингэж ял оноосон нь эрдэм мэдлэг дутагдсанаас болов уу эсхүл Монголын эрүүгийн шүүн таслах ажиллагааг самрах гэсэн оролдлого уу? гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс монголчуудын нэрийн өмнөөс асуумаар байна гэлээ.
Мөн тэрбээр Эрүүгийн хуулийг сайн болж чадаагүй гэдгийг хэлээд удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй эрүүгийн байцаан шийтгэх хууль бүр долоон дор муу болж байгааг шүүмжиллээ. Тиймээс энэ хуулийг батлахгүй байхыг анхааруулж хэрэв энэ хуулийн төслийг УИХ баталбал манай улсад эрүүгийн шүүн таслах ажиллагаа шинжлэх ухааны үндэслэлгүй, туйлын эмх замбараагүй болно гэсэн юм.
Энэ мэт алдаатай хуулийг өөрийн биеэр засахаар өнгөрсөн оны сонгуулиар Эвсэлээс нэр дэвшсэн ч УИХ-ын сонгуулийн тойргийн ба ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц нэрийг нь бүртгэхээс татгалзсан хэмээн гомдоллов.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)