“Та нарыг буудаж ална, нүдийг чинь ухна” гэж Гал үндэстэнийхэн прокурорыг сүрдүүлжээ
Гал үндэстэн холбооныхонтой холбоотой дуулийн шуугиан үргэлжилсээр л. Тэдэнд арай чанга ял өгчихлөө гэсэн нэг хэсэг байхад хууль шүүхийн хараат бус байдалд санаа зовнисон бас нэг хэсэг бүлэг байна. Учир нь Ц.Мөнхбаяр нарын зургаан иргэнд ял оноосонд шүүгч болон улсын яллагчдыг “Гал үндэстэн” -ийнхэн сүрдүүлсэн байна. М.Алдар шүүгч “...Ц.Мөнхбаярт 21 жил зургаан сарын ял ноогдууллаа” гэж хэлсний дараа шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсч шүүгчийг заналхийлжээ. Мөн улсын яллагчдыг “Та нарыг одоо буудаж ална, Та хоёрын нүдийг чинь ухна” гэж заналхийлсэн гэнэ. Эдгээр үгс нь өнөөдөр манай шүүх байгууллагын хараат бус байдал ямар түвшинд байгааг тод томруун харуулж байна гэлтэй. Хэрэв санаж байгаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн хараат бус үйл ажиллагаанд ихээр санаа зовинож “Долоон сарын нэгэн” –тэй холбоотой цагдаагийн экс удирдлагуудын шүүх хурлын үеэр тухайн үеийн ЦЕГ -ын дарга генарал Д.Сандаг-Очирыг өрөөндөө дуудаж байгаад “толгой түрүүгүй” загнаж байсан. Өнөөдрийн энэ үүсээд буй нөхцөл байдал түүнээс ч ноцтой байж болох талтай. Тэгвэл Ерөнхийлөгч маань өөрийн ойрын хүн гэгдэх Б.Билэгтийг өрөөндөө дуудаж хариуцлагын асуудал ярьж чадах эсэхийг хүмүүс сонирхож байна.
Сэтгэгдэл (64)