
Б.Бямбацэрэн нь уг зам тээврийн ослыг гаргахдаа хүнд зэргийн согтолттой байсан бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд орж явснаас бусдын эд хөрөнгөд хохирол, бие махбодид гэмтэл учруулсан бөгөөд одоо энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ийнхүү ослын үеэр Б.Хүрэлбаатар нь хэдийгээр хүнд гэмтэл авсан ч өөрийн бүхий л бололцоогоо ашиглан Мөнхцэцэг машинд хавчигдан дарагдаж амь насаа алдах эгзэгтэй мөчид байхад нь машинаас гарган амийг нь аварсан бөгөөд машинаас гаргах тэр мөчид машин дэлбэрч шатсан байна.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын жолооч Б.Хүрэлбаатар нь иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж бусдын амь насыг аварчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)