
“Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг эхний тойргийг тааруухан өндөрлүүлсэн хэдий ч, хоёрдугаар тойрогт олон гайхалтай хожил авч, плэй-оффын байрын төлөө өрсөлдөж байгаа. Гэхдээ Аравтууд, Харцагуудын эсрэг тааруухан байж өмнөхөн тоглолтууддаа хожигдоод байсан.
Тэгвэл энэ удаагийн тоглолтонд “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг 88:83 харьцаатай хожиж, улирлын 7 дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд Эрдэнэдрийлинг Ригс багтай зэрэгцэн ирж, плэй-оффын төлөөх дайралтаа хүчтэй үргэлжлүүлж байна.
Сэтгэл сэргээм Үндэсний Супер Лиг ирэх баасан гарагт завсарлана. Харин энэ амралтын өдрүүдээр сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн хувьд том баяр болох Бүх Оддын тоглолт болох гэж байна.