
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны баруун талд траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад хаяг, нэр, нас тодорхой бус 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Ер нь траншей болон дулааны худагт хүн унаж амиа алдах хэргүүд гарсаар байгааг НОБГ-аас мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/