Тийн ялгуусан хэмээх усан могой жилдээ жиргээний замбуу ертөнц эрвэл олмоор ч итгэмээргүй Эрдэнийн хоёр жиргээгээр сүүл шарван битүүрч байна. Могойн чуулганд эрдэнэс ихээр цугладгийн адил могой жилд Эрдэнэ сайд, Эрдэнэчимэг түшээгийн хоёр жиргээ хослонхон цуурайтаж, хол ойрыг эрдэнийн зүйлсээр чимсэн бөлгөө.
Гурван сая дахь алтан үр гуйж, эрдэнийн араг түшин төрүүлэх эрхэмсэг жиргээ мину зээ

“Тунгалаг Тамир”-ын Эрдэнийн хүү тэнгэр хангайгаас мөсөн чихэр гуйдаг бөлгөө. Эрдэнэ сайд гурван сая дахь алтан үрийг эцэг тэнгэр, этүгэн газраас гуйсан бөлгөө. Гурван сая дахь иргэн эрдэнийн хувь атган төрөхөд эх барих эмнэлгийн газар, наадан торниулах цэцэрлэг энэ газарт ховор ажгуу. Хүн төрж байвал хүнс нэмэгдэх билээ. Хонгил, шалан дээр төрж, хөрвийн аргаар хүн болох монгол эрдэнэт хүмүүн алтан хэвлийд бүрэлдэхүй дор эмнэлэг, цэцэрлэг үгүйг нь юуны хамаа билээ.
Тэнгэрээс үр гуйх Эрдэнийн хувьтай ерөөл
Мэдээний үргэлжлэл линк
Сэтгэгдэл (1)