
Харин сүүлийн үед Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн байгаа. Тэгвэл ийн эмнэлэгт хэвтэж байгаа Ш.Батхүүтэй холбоотой бас нэгэн хэрэг сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хуулийн байгууллагын шалгалтын явцад Ш.Батхүү хууль зөрчин сар бүр "Хадгаламж" банкнаас 100 сая төгрөг авдаг байсан нь илэрчээ. Тэрбээр энэ мөнгийг 2010 оноос эхлэн авч байсан бөгөөд таван иргэний долоон дансыг ашиглан, байршуулаагүй мөнгөнд банкны үйл ажиллагааны зардлаас хүү тооцох замаар авч байсан байна. 2010 оноос ийн авч байсан гэхээр 42 сар 4 тэрбум 200 сая төгрөгний мөнгө завшсан гэсэн үг юм.
Юутай ч Монголбанк энэ хэрэгтэй холбогдуулан шинжээч томилон ажиллуулахаар болжээ. Гагцхүү үүнийг Ш.Батхүү өөрөө хэлж, хэргээ хүлээсэн ч байж мэдэх юм. Учир нь Ш.Батхүү хэргээ бага багаар задлах талаарх шум тараад байгаа билээ. Юутай ч тэрбээр ийн хэргээ нэг нэгээр нь задалж эхэлвэл олон улс төрчийг хөлдөө чирэх магадлалтай юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)