
Тухайлбал “Гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй үйлдэгдэж байгааг тухай бүр илрүүлэн хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж байна. Үүнээс зарим нэгийг дурдвал :
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас оруулж ирсэн 2 вагон /120 тонн/ чихэр, чихрийн бүтээгдэхүүний дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гаалийн зөрчил үйлдэгдсэн байна.
Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувь бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлээд байна.
Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)