
-Давж заалдах шатны шүүхэд хэзээ гомдол гаргах вэ?
- Бид шүүх шударга үнэн гэдэгт итгэж юу ч ярьж хэлж, дуугаралгүй хүлээсэн ч эцэстээ ийм байдалд хүрлээ. Одоо хоёрдахь шатны шүүхэд итгэл тавьж байна. Давж заалдах шатны шүүхэд долоо хоногийн дараа гомдол гаргасан. Хүний ёсоор уулзуулаагүй.
-Шүүх хурлын үеэр нөхөртэйгээ уулзаж, үг сольж чадсан уу?
-Уулзуулаагүй. Бид ийм өндөр ял онооно гэж төсөөлсөнгүй. Шүүгч нар тогтоолоо уншсаны дараа гэр бүлийнхэн маань маш их цочирдсон. Би хоёр охины хамт шүүх хуралд суусан. Ядахдаа олон цагдаа, тусгайхынхныг шүүх хуралд дайчилсан нь маш хүнд байсан. Нөхрөө ийм өндөр ял авчихсан гээд үнсээд явуулах гэтэл цагдаа нар хоёр, гурваараа хүч хэрэглэж ар гэрийнхнийг нь танхимаас гаргаж байсан.
-Ер нь хэчнээн цагдаа нарыг дайчилсан байсан бэ?
-30-40 цагдааг дайчилсан байсан. Биднийг завсарлагаанаар гарахдаа энгийн болон тусгайгийн цагдаа нарыг нэмэлт хүчээр авчирч байсан. Яагаад тэгж байгааг ч ойлгоогүй. Бид төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс биш. Зүгээр л ар гэрийнхэн нь болох ядарсан хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд байсан.
-Ж.Ганболд шүүх хурлын үеэр ямархуу мэдүүлэг өгсөн бэ?
-Мэдээж өөрийгөө өмгөөлж үг хэлэлгүй яахав. Анхнаасааа мөрдөн байцаалтын явцад тохсон зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй. Тулгаж л яллаж байгаа. "Шударга шүүхдээ бид итгэж байна. Бидний талд нааштай шийдэх байх" гэж хэлсэн. Гэвч бүгд хүлээн зөвшөөрсөнгүй.
-Цаашдаа давж заалдахаас гадна юу хийе гэж бодож байна?
-Дараа дараагийн шатлалын шүүхүүд харж үзэх байх л гэж бодож байна. Нэг зүйл хэлэхэд, нийгэмд хүчирхийлэл өөрөө гарч байж хүчирхийлэгчээ төрүүлдэг юм болов уу гэж өчигдрийн шүүх хурлыг харж байсан хүний хувьд дүгнэлээ. Дараагийн шатны шүүхийн шийдвэр дахин энэ хэвээр батлагдвал ээж нар, эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ дагуулаад суулт зарлах л байх.
-Таны нөхрийн хувьд хэдэн настай вэ?
-Ж.Ганболд өдгөө 52 настай. Миний нөхөр "Гал үндэстэн" холбооны бүртгэлтэй гишүүн биш. Гэхдээ энэ хүмүүсийн хийж байгаа үйлдэл юуны төлөө вэ гэдгийг хүмүүс маань бодож үзээсэй. Хаалтай байгаа нийгмийг нээлттэй болгоё гэснийхээ төлөөсөнд 22 жилийн авч байгаа нь харамсалтай юм.
-Та нарын хувьд ялын хэмжээг багасгах саналтай байгаа юм уу. Цагаатгалыг хүсч байна уу?
-Ар гэрийнхнийх нь зүгээс болон өмгөөлөгчид цагаатгах хүсэлтэй байгаа. Учир нь эдгээр хүмүүс ямар ч гэмт үйлдлийг хийгээгүй. Гэхдээ ер нь бол бүгдийг нь хомроглон яг ижил зүйлчлэлээр яллана гэдэг буруу. Эхлээд бүгдийнх нь зүйл анги өөр байсан ч өчигдрийн шүүх хуралд бүгд ижил болчихлоо. Өмгөөлөгч нар ч "Зүйл ангийг яагаад ингэж өөрчлөв. Бүгдийг нь зандалчлах гэдэг үг үйлдлээр яллаж яг болох уу. Улс орныхоо төлөө зүтгэж байгаа хүмүүс ингэж болохгүй байх" гэж байсан.
Яагаад энэ хүмүүсийг хоморголоод 22 жилийн ял оноов.
-Ж.Ганболдын биеийн байдал хэр байгаа вэ?
-Хугархай гартай байгаа. Эмнэлэгт хандаж үзүүлье гэж маш их хандсан. Гэвч хүлээж аваагүй. Хоригдож байгаа хүн ч гэсэн монгол хүн шүү дээ. Тэр хүн гаргүй болвол яах вэ гэж бүх шат шатны байгууллагуудад хүсэлтээ гаргасан. Гэвч түүнийг хүлээж авах бүү хэл шалтаг шалтгаангүй өөр шүүхрүү шилжүүлсэн. Энэ үед бороолж байсан гарыг нь хөндөж, дахин гар нь бэртсэн. Улмаар хоёр цагдаа дагуулж эмчид үзүүлэхэд эмч энэ хүн гаргүй болоход ойрхон байна гэсэн ч хэн ч хайхраагүй.
Г.Лхагвадорж /24tsag.mn/
Сэтгэгдэл (21)