
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнээс шүүх хурлын талаар тодруулахад "Шүүх хурлын тал дээр маш гомдолтой байгаа. Давж заалдах шүүх хурал болно гэж байгаа ч тодорхойгүй байна. Одоохондоо шүүх хурлын талаар хэлэх боломжгүй. Аавын маань явуулдаг тэмцэл ингээд зогсчихгүй. Юутай ч эхний ээлжинд аавыгаа гаргаж авахыг л бодож байна. Аавын биеийн байдал одоогоор гайгүй байгаа ч тэнд хамт хоригдож байгаа хоёр хүний биеийн байдал маш муу байгаа. Шүүх хурлын үеэр аавтайгаа уулзах боломж ерөөсөө гарсангүй. Уг нь өнгөрсөн есөн сард гаргасан тэдний үйлдэл Төрийн өндөрлөгүүдэд хэчнээн хэлээд ойлгохгүй байхад хийсэн аргаа барсан зүйл байсан. Тэглээ гээд шүүхийн шийдвэр ийм гарсанд харамсаж байна. Мөн хүмүүсээс мөнгө дарамталж авдаг нь тогтоогдсон гэж хуулийнхан хүмүүст мэдэгдсэн. Түүнээс болж хүмүүст аавыг хүнээс мөнгө шантаажилж авдаг гэх бодлыг төрүүлсэн. Гэтэл энэ нь тогтоогдоогүй, гүтгэгдсэн зүйл болсон. Тэр хүмүүс өөрсдийн хүсэл зоригоор л явсан болохооч ямар нэг далд санаа агуулсан гэмт үйлдэл байгаагүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (20)