
Челси клубын хагас хамгаалагч Испани залуу Хуан Матаг энэ өвлийн солилцоо наймааны цонх нээдсэн мөчөөс эхлэн олон багууд сонирхож байгаа. Мата ч өөрөө багаасаа явах хүсэлтэй байгаагаа удаа дараалан илэрхийлж байсан юм. Тэр энэ шийдвэрээ "Моуриньо намайг талбайд гаргахгүй байгаатай холбоотой" хэмээн тайлбарлсан. Тэгвэл Манчестер Юнайтэд клубын дасгалжуулагч Англи мэргэжилтэн Дэвид Мойес "Манай туйлын хэрэгтэй байгаа тоглогч бол Мата" гэж хэлсэн. Тэр энэ үгэндээ хүрч энэ долоо хоногтоо багтааж Испани залуутай 37 сая фаундын гэрээ үзэглэхээр бэлтгээд буй хэмээн Английн Daily Experess сонин мэдээллээ.
24tsag.mn