
Бэртэлтэй байсан Wayne Rooney өнөө орой Сандерлэнд клубтэй тоглох тоглолтонд талбайд гарах гэнэ. Гарааны хоёр довтлогчоо гэмтэлд алдаад байсан “Улаан чөтгөр” –үүдийн хувьд энэ бол туйлын баяртай мэдээ юм. Алдарт дасгалжуулагч Алекс Фергусон үүрэгт ажлаа өнгөрсөн улирал дуусгаад Дэвид Мойест шилжүүлсэн. Шинэ дасгалжуулагчтай болсон Манчестер Юнайтэд энэ жил лигтээ төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа. Үүнээс гадна бас нэг баяртай мэдээ байгаа нь Голланд довтлогч Робин Ван Перси мөн бэртлээс эргэн ирсэн явдал юм.
24tsag.mn