
Сэтгэл сэргээм “Үндэсний Супер Лиг” –ийн Бүх оддын тоглолт энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт болох гэж байгаа билээ. Өнөөдөр сагсан бөмбөгчид маань тэмцээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Эхний өдөр Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудын багтай халз тоглох бол дараагийн өдөр Супер Лигийн долоон багийн шилдэг 30 тоглогчдыг багтаасан бүх Оддын тоглолт болох аж. Эдгээр тоглолтуудын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:
- Сэтгэл Сэргээм 3 онооны шидэлтийн тэмцээн
- Ур чадварын тэмцээн
- Слэм данк буюу цагираган дээрээс довтлох үзүүлбэр
- Багийн эзэд, эрэгтэй, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн Шоу энтертайнмент үзүүлбэрүүд
- Урлаг соёлын үзүүлбэрүүд
Сагсан бөмбөгийн үнэн ч фэнүүддээ зориулан тус хоёр өдөр Спортын төв ордноос Буянт-Ухаа спорт цогцолбор руу үнэ төлбөргүй автобусаар үйлчилэх ажээ.
24tsag.mn