
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжинд
байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал
унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 3 айлын нийтийн байрны 8х6
метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сүхбаатар
дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагыг 06.31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1
дүгээр тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг
шатаж байсныг унтраасан байна. Энэ мэт иргэдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс улбаалж гал гарах эрсдэл ихээр гарч байгаа юм. Тиймээс цахилгаан хэрэгсэл, гал гаргаж болзошгүй эд зүйлсээ байнга салгаж, анхаарч байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/