
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжинд 284 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 4х10 метрийн хэмжээтай байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар хороолол Энэбишийн өргөн чөлөө 71 дүгээр байрны суурийн давхарт караокед утаа тархсан байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад караокед гал гараагүй зэргэлдээх дулааны шугамын худагт хог шатаж утаа нь дамжин орсон байжээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Дүүхээ-2 төвийн баруун талд тос, масло зардаг ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтай ТҮЦ шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/