
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн 7, зөрчлийн 1, зам тээврийн ослын 1 дуудлага ирж Нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71Б байрны орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 13 дугаар гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад иргэн Бат-Очирын хашаанд хураалттай банз шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/