
Дараагийн тоглолт даваа гарагт лигийг тэргүүлэгч Дорнод Танан Гарьдтай маш сайхан тоглолтыг үзүүлсэн боловч сүүлийн мөчид харамсалтай ялагдал хүлээсэн Баянзүрх Их Өргөө Аравтууд баг, УБ Альянс Тэх Харцага багтай тоглоно. Баянзүрх Их Өргөө Аравтууд баг ямар ч багтай энэ тэнцүү өрсөлдөж, буулган авах өндөр нөөц бололцоо, чадвартай баг гэдгээ өнгөрсөн тоглолтонд харуулсан. Тэд өнөөдөр алдаагаа засч плэйоффын байрлалын төлөөх тэмцэлээ үргэлжлүүлэх үү гэдэг сонирхолтой байна. Харцага багийн фэнүүдэд дуулгахад багийн ахлагч Б.Одбаяр өнөөдрийн тоглолтонд бэртлээсээ эргэн ирнэ.