
Г.Алтанхүү гэгч 21 настай охиныг тамлан зовоож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж одоогоор цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Харин хохирогчийн цогцсыг шинжлэх баг томилогдож ажиллаж, өнгөрсөн долоо хоногт хариуг гаргах байсан ч нам жим байсаар байгаа нь хүмүүсийг анхаарлыг татаж байна. Тиймээс энэ талаар хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульч М.Ичинноровоос тодруулахад "Хохирогч Цэдэн-Иштэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан хэргийн талаар одоо ямар мэдээлэл байна вэ, хэрэг ямар шатандаа явж байна вэ гэж олон хүн сонирхож байна. Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний дүн албан ёсоор мөрдөн байцаагч дээр ирээгүй байна гэдгийг өчигдрийн байдлаар мэдээлж байна. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Шинэ мэдээлэл гарангуут хугацаа алдахгүй мэдээлнэ" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/