
1. Өсвөрийн бөхийн барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан
1 дүгээр сарын 28-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 25-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 25-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.
4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 26-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 26-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
1 дүгээр сарын 30-ны 14 цагт
Бүртгэл 1 дүгээр сарын 29, 30-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.