Болд овогтой Буянжаргал нь Макаогийн покерын цомын тэмцээнд түрүүлж, 330 сая төгрөгөөр шагнуулжээ. Олон улсын чанартай энэхүү тэмцээнд 995 тамирчин оролцсоноос Буянжаргал улаан лууны эзэн болж чадлаа. Энэ нь түүний хувьд хамгийн дээд амжилт юм. Буянжаргал Берлинд покерын диллерээр ажиллаж байгаад одоо энэ чиглэлээр дагнан ажиллах болжээ. Тэрээр онлайн покерын тэмцээнд оролцож, олон улсын түвшинд үнэлэгдэж байсан аж. Ийнхүү манай улсаас покерын анхны аварга төрлөө.














Сэтгэгдэл (7)