
УЕПГ-ын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогчийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг төсвийн мөнгийг зориулалтын зүйлд зарцуулаагүй, хувьдаа завшсан хэргээр сэжиглэж, хуулийнхан шалгах шаардлагатай гэж үзжээ. Ерөнхий нягтлан бодогчийг Б.Сарантуяа гэдэг бөгөөд түүний эл хэрэгт туслах нягтлан бодогч эмэгтэйг ч холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус хэргийн талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм мэдээлэл гарч байгаа. Гэвч одоогоор энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Удахгүй мэдээлнэ" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)