
Португалийн ерөнхийлөгч Каваку Сильва Реал Мадрид клубын тоглогч Криштиану Роналдуд Португаль улсынхаа дээд шагнал болох хүндэтгэлийн медалийг гардуулан өгчээ. Тус шагналыг нийгэм, улс төрийн болон урлаг соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэндээ өгдөг гэнэ. Криштиану Роналду нь саяхан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хоёр дахь удаагаа авсан билээ. Роналду шигшээ багаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан. Сүүлийн есөн тоглолтонд 10 гоол оруулсан нь түүний шигшээ багтаа үзүүлсэн хамгийн топ амжилт ажээ.
24tsag.mn