Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд шилжүүлэхээр болоод байгаа. Тэгвэл энэ албыг Прокурор бусдад хариуцуулах дургүй байгаа бол Цагдаагийн байгууллага, АТГ хоёр булаацалдаж байгаа гэхэд болно.
Бүгд өөр өөрсдийн ашиг сонирхолтой байгаа учир тухайн албыг хариуцахыг хичээж байгаа юм. Тухайлбал, Прокурорын газраас тухайн албын ихэнх хэргийг өөрсдөө л хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, цагдаа, АТГ хоёрын хэн нь ч шалгах боломжгүй хэргүүд бий гэж үзэж байгаа. Харин АТГ-аас энэ албыг удирдаад аваад явчих бүрэн боломжтой гэж онцолсон. Тэгвэл цагдаагийн байгууллагаас ч энэ албыг өөрсдийн дэргэдэх болгохыг хүсч байгаа нь нууц биш.
Гагцхүү Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд цагдаа нарын хэргийг ч шалгадаг учир ЦЕГ энэ албыг өөртэй нэгтгэхэд нэг том “хаалт” болоод байгаа гэхэд хэлсдэхгүй. Юутай ч Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ талаар хэлэхдээ “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг авах гэж тал талаас булаацалдаж эхэллээ. Цагдаагийн байгууллага дэргэдээ авна гэхээр нөгөө талд АТГ будаацалдаад байна. Аль аль нь хуулийн төсөл боловсруулчихсан бариад гүйж байгаа” гэв.
Тэдний ийн улайран булаацалдаж байгаагийн цаад учир шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг шалгадаг эрх мэдлийг авах гэсэн сонирхол байгаа гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа биз ээ. Юутай ч энэ талаар Прокурорын байгууллага болоод АТГ-аас ямар байр суурьтай байгааг сонирхуулья.
УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат: "Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны шалгадаг хэргийн ердөө 6-8 хувийн хэргийн харьяалал АТГ-руу шилжих боломжтой. Цаана нь байгаа жил тутамд үйлдэгддэг 90 орчим хэргийг өөр ямар нэгэн алба шалгах үндсэндээ боломжгүй. Тухайлбал, цагдаагийн байгууллагаар цагдаагийн алба хаагчийн хууль бус үйл ажиллагааг шалгуулахад төвөгтэй. Тухайлбал, сонирхолын зөрчлийг илэрхийлэхийн тулд АТГ-ын мөрдөн байцаах алба прокурор, шүүгчийн үйлдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад Прокурорын байгууллагын зүгээс татгалзаад байх зүйл байхгүй. Гагцхүү Прукрорын дэргэдэх мөрдөн байцаах албаны хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, бусад хууль сахиулах албаны ажилтнууд өөрсдөө авлигын хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Хэрвээ энэ асуудлыг зөвөөр зохицуулаад АТГ-ын дэргэдэх мөрдөн шалгах албаны болон бусад албан тушаалтны авлигын хэргийг зохих байгууллагад нь харьяалуулан шилжүүлвэл илүү ухаалаг шийд болно" гэв.
АТГ: АТГ-аас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг өөрт шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэв. Тодруулбал “АТГ мөрдөн байцаах газрыг өөрсдөдөө нэгтгэвэл хүчин чадал нь нэмэгдэнэ. Мөн АТГ- энэ албыг удирдаад аваад явах бүрэн боломжтой” гэв.
Юутай ч 2000 онд Прокурор, ЦЕГ-ын хэнд нь өгөх вэ гэж бөөн хэл ам болж байгаад УЕПГ-т харьяалуулсан тус албыг дахин хэн нь авахаа үзэж булаацалдаж эхэлсэн нь их л сонин байгаа юм.
Бүгд өөр өөрсдийн ашиг сонирхолтой байгаа учир тухайн албыг хариуцахыг хичээж байгаа юм. Тухайлбал, Прокурорын газраас тухайн албын ихэнх хэргийг өөрсдөө л хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, цагдаа, АТГ хоёрын хэн нь ч шалгах боломжгүй хэргүүд бий гэж үзэж байгаа. Харин АТГ-аас энэ албыг удирдаад аваад явчих бүрэн боломжтой гэж онцолсон. Тэгвэл цагдаагийн байгууллагаас ч энэ албыг өөрсдийн дэргэдэх болгохыг хүсч байгаа нь нууц биш.

Тэдний ийн улайран булаацалдаж байгаагийн цаад учир шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг шалгадаг эрх мэдлийг авах гэсэн сонирхол байгаа гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа биз ээ. Юутай ч энэ талаар Прокурорын байгууллага болоод АТГ-аас ямар байр суурьтай байгааг сонирхуулья.


Юутай ч 2000 онд Прокурор, ЦЕГ-ын хэнд нь өгөх вэ гэж бөөн хэл ам болж байгаад УЕПГ-т харьяалуулсан тус албыг дахин хэн нь авахаа үзэж булаацалдаж эхэлсэн нь их л сонин байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (18)