Спорт бизнес болон цэцэглэж, тэрбумтнууд олноороо төрөн гарсаар
байна. Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян 400 хүний
жагсаалтын 34 нь спортын тамирчид, дасгалжуулагчид байжээ. Тэдний
хөрөнгө нийтдээ 114 тэрбум долларт хүрсэн юм. Тодруулбал NFL 15, NBA 14,
NHL 7, MLB 5, Premier League 4 тэрбумтантай ажээ. Тэдний дийлэнх нь
дэлхийн хэмжээний томоохон компаниудад хөрөнгө эзэмшиж, их хэмжээний
ашиг цуглуулсан байхад нөгөө хэсэг нь зөвхөн их спортоор баяжсан гэнэ.
Тодруулбал, Америкийн хамгийн баян спортын багийн эзэн Пол Аллен 45,8
тэрбум долларын хөрөнгөө босгохдоо 1970-аад онд Билл Гейтстэй хамтарч
ажиллаж байсан гэдэг. Харин бусад багийн эзэд хөрөнгөө их спортоос
босгожээ. Dallas Cowboys-н эзэн Жерри Жонс 1989 онд 150 сая доллараар
тухайн үеийн Америкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн багийг худалдан
авсанаар 2,3 тэрбум долларын хөрөнгөтэй болсон юм. Ингээд хамгийн баян багийн эздийг танилцуулъя.

1. Пол Аллен 15,8 тэрбум доллар
Seattle Seahawks
Seattle Seahawks

2. Ричард Девос 6,8 тэрбум
Orlando Magic
Orlando Magic

3. Мики Арисон 5,9 тэрбум
Miami Heat
Miami Heat

4. Чарльз Жонсон 5,6 тэрбум доллар
San Francisco Giants
San Francisco Giants

5. Стэнли Кронке 5,3 тэрбум доллар
St. Louis Rams, Arsenal FC, Denver Nuggets
St. Louis Rams, Arsenal FC, Denver Nuggets

6. Стивен Росс 4,8 тэрбум доллар
Miami Dolphins
Miami Dolphins

7. Мальколм Глейзер 4,5 тэрбум доллар
Manchester United, Tampa Bay Buccaneers
Manchester United, Tampa Bay Buccaneers

8. Тед Лернер 4 тэрбум доллар
Washington Nationals
Washington Nationals

9. Даниел Гильберт 3,9 тэрбум
Cleveland Cavaliers
Cleveland Cavaliers

10. Шахид Хан 3,8 тэрбум
Jacksonville Jaguars, Fulham FC
Jacksonville Jaguars, Fulham FC