Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар харилцан санал солилцлоо.
Уг уулзалтад Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар болон харьяа эмнэлгүүдийн удирдлагууд оролцов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал гишүүдэд 2012-2013 онд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын үр дүн, эх нярайн эндэгдэл буурсан талаарх мэдээллийг өглөө. Түүнчлэн Монгол улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болж, хөгжсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын хамрагдалт жил бүр нэмэгдэж, 2012 оны байдлаар нийт хүн амын 90,4 хувь нь ЭМД-д хамрагдсан тухай дуулгаад, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй 7 төрлийн тусламж, үйлчилгээнд 2012 оны байдлаар 106,7 тэрбум төгрөг санхүүжүүлсэн, нийт тусламж, үйлчилгээний зардлын 62,8 хувийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд зарцуулсан тухай танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хөдөөгийн эмнэлгийн хангамж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг чухалчлаад одоогоор орон нутагт хэдэн эмнэлэг, ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа судалгаа бий эсэхийг тодруулсан. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хүүхдийн эмч дутагдалтай байгааг тэмдэглээд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдвал салбарын хэмжээнд ямар ахиц гарахыг асуусан.

Эдгээр асуултад Эрүүл мэндийн сайд хариулахдаа, Манай яаманд бүх сумын эмнэлгийн барилга хэзээ баригдсан, тоног төхөөрөмжийн шинэчлэл хэзээ хийгдсэн, ямар хүчин чадалтай ажиллаж байгаа зэрэг бүх мэдээллийг агуулсан нэгдсэн сан байдаг. Мөн УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо ажиллаад ирэхдээ тодорхой саналуудыг дэвшүүлдэг. Энэ хоёр чиглэлийн үндсэн дээр бид төлөвлөлтөө хийдэг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Сум” төслийн хүрээнд бүх сумын эмнэлгийг нэг стандарт, загварын эмнэлэгтэй болгохоор ажиллаж байгаа. Харин эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар олон дэвшил гарах бөгөөд нэн тэргүүнд Эрүүл мэндийн яамны зүгээс даатгалын байгууллагыг бие даалгаж, Ерөнхий сайдын мэдэлд ажиллуулах саналаа өгснөө дуулгалаа.

Гишүүдийн дийлэнх нь орон нутаг болон нийслэлд баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын явцыг асууж, дутуу орхисон барилгуудыг хэрхэн дуусгах, удаашралтай байгаа барилгын ажлуудыг түргэвчлэх хэрэгтэйг сануулсан. Д.Сумъяабазар гишүүн эрүүл мэндийн даатгалыг зах зээлийн зарчимд шилжүүлэх цаг болсныг онцолсон бол З.Баянсэлэнгэ гишүүн эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах тал дээр түлхүү анхаарахыг захив.
УИХ -ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцаж байгаа нь байнгын хороодын гишүүдээ мэдээллээр хангах нөгөө талаас эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг судалж, цаашид, хууль тогтоомжид хэрхэн тусгах, эрх зүйн орчинг сайжруулахад энэ удаагийн уулзалтын ач холбогдол оршиж байгааг онцоллоо. Мөн гишүүд Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.