Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан 18 хүн байгаа аж. Тэд энэхүү хууль бус үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Учир нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нь дүүргийн АН-ын даргаар ажилладаг. МоАХ-ны фракцд харьяалагддаг гэнэ. Тэдгээр МоАХ-ны гишүүд Д.Батбилэгийн болохгүй байгаа зүйлийг нь хэлснийхээ төлөө ажлаасаа халагджээ. ИТХ-ын даргын эсрэг явсан гэх нэрийдлээр өнөөдөр 18 хүн ажлаасаа халагдаад байгаа юм.
Тэдний мэдэгдсэнээр Д.Батбилэг гэгч нь 2010 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын хурлын даргаар сонгогдсон бөгөөд ёс зүйн хувьд доголдолтой нэгэн гэнэ. Тэрбээр өмнө нь ажлынхаа өрөөнд хүн зодон танхайрч байжээ. ИТХ-ын даргын албан тушаал Засаг даргаасаа дээгүүрт тавигддаг ч Хан-Уул дүүрэгт байдал эсрэгээрээ эргэжээ. Ингээд хууль бусаар ажлаас халагдсан гэх Л.Хүрэлхадаас зарим зүйлийг тодрууллаа.
Л.Хүрэлхад: Ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж хуулийн байгууллагад хандсан
-Таны хувьд хаана ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би Хан-Уул дүүргийн МоАХ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2012 оны сонгуулийн дараа ажил аваад Хан-Уул дүүргийн Гэр бүл хөгжлийн төвд хүүхдийн хөгжил хамгаалалтын мэргэжилтэн хийж байсан. Миний хувьд санал болгосон ажлыг нь авсан. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллах ёстой хүн хувийн байр сууринаас хандаж байна. Манай хэлтэс нийтдээ есөн ажилтантай. Гэвч зөв бичгийн дүрэм болон албан бичиг хөтлөлт маш муу байсан. Үүнийг хэлэхээр "миний өөдөөс үг сөрлөө" хэмээн ажлаас халсан. Шаардлага хүлээж авдаггүй.
-Хэзээ ажлаасаа халагдсан бэ. Халах тушаал дээр ямар нэгэн үндэслэл байна уу?
-Би ажлаа хийгээд долоон cap болоод халагдсан. Халах үндэслэл нь тодорхой бус. Өнөөдөр ажлаас халагдсан хүмүүсийн тоо 18-аар тогтохгүй. Миний хувьд хуучин нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
-Цаашид яах бодолтой байна?
-Холбогдох хуулийн байгууллагад нь хандсан байгаа.
Д.Энхтүвшин: Гурван хүн шүүхээр яваад анхан шатандаа ялсан байгаа
-Таны хувьд ямар үндэслэлээр ажлаас халагдсан бэ?
-Намайг улс төрийн ажилд оролцоод байна гэх үндэслэлээр халсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн АН-аас зохион байгуулж байгаа ажилд ажлын бус цагаар 2-3 удаа оролцож таарсан байгаа. Энэ байдлаас болж төрийн ажил хийж байж, улс төрийн ажилд орооцолдлоо хэмээн ажлаас халсан.
-Халагдаад хэр удаж байна?
-2012 оны тавдугаар сарын 3-нд халагдсан. Анх халагдахын өмнө намайг халагдах өргөдлөө бич гэсэн. Тэгэхээр нь би маргааш өргөдөл бичих эсэхээ шийдээд ирье гэж хэлтэл араас утасдаж "Чамайг угаасаа халчихлаа тушаалаа ав" гэсэн.
-Гэнэт ажлаас халчихаад ажилгүйдлийн тэтгэмж өгсөн үү?
-Огт тийм тэтгэмж өгөөгүй.
-Таны хувьд шүүхэд хандах уу. Одоогоор халагдсан иргэдээс хэчнээн нь шүүхэд хандсан бэ?
-Гурван хүн шүүхэд хандаад анхан шатны шүүхдээ ялсан байгаа. Миний хувьд шүүхэд хандаагүй. Урьд нь МоАХ-ны нарийн бичгээр нь ажиллаж байсан. ИТХ-ын даргатай 2-3 удаа хамтарч байсан учир шүүхдээгүй л байна.
Төрийн байгууллагынхны хууль бус халаа сэлгээ, ажлын байрнаасаа шалтгаангүйгээр хөөгдөх зэрэг асуудлаар цуврал материал хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (2)