
Урд хөршөөс орж ирж байгаа цемент галт тэргэнд шилжүүлэх ачилт хийдэг Замын-Үүд дэх "МЧ-3" талбайд ажиллаж байсан хэсэг хоригдлууд архидан согтуурч хянагчаа зодсон гэх хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хоригдлууд Замын-Үүдэд чөлөөтэй явж архи ууж танхайрч, хянагчаа дарамталж, хажуугаар нь өнгөрсөн хүүхнүүдийг зүгээр байлгадагүй гэх зүйл яригдаад байна. Тэгвэл энэ зүйлд албан ёсны тайлбар хийхэд, тухайн газар нутагт байрлах хоригдлууд манай хяналтанд байдаг. Сумынхаа төвөөс нэлээд зайтай байдаг учир төврүүгээ орж ирэх боломжгүй. Хянагчаа зодсон гэх өргөдөл, гомдол манайд ирээгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)