
Энэ өвлийн солилцоо наймаагаар Милан клубээс Фиорантина клубэд зээлээр тоглож буй А.Матри дэбют тоглолтоо лигтээ хийж гаргаа сайхан эхлүүлээ. Тэд Катана клубын талбайд зочилон тоглож 3:0 харьцаатай хожисон юм. Тухайн тоглолтонд шинэ цэрэг Аллесандро Матри дубль хийж, нэг гоолын дамжуулалт өгсөнөөр шинэ багтаа том бэлэг барьлаа. Ингэснээр түүний шинэ баг Сери А лигийн 20 дугаар тойргийн дараах байдлаар хүснэгтийн дөрөв дүгээр байранд 40 оноотой бичигдэж байна.
24tsag.mn