Английн ПЛ –ын хүрээнд нэгэн топ тоглолт болсон нь Манчестер Юнайтэд болон Челси багуудын тулаан байлаа. Челси клубын талбай “Стэймфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолт Лондонгийн язгууртнуудын ялалтаар өндөрлөсөн юм. Энэ зуны солилцоо наймааны цонхоор авсан Самуэйл Это багийнхаа төлөөх анхны хэтт трикээ хийж 3:1 харьцаатай өрсөлдөгчөө хожиж үнэнч фанатууддаа сайхан бэлгэ барьсан юм. Харин Манчестер Юнайтэдаас нэр төрийн цорын ганц гоолыг Хавиар Хэрнандес хийсэн. Ингэснээр хоёр багийн онооны зөрүү 12 болж холдлоо.
24tsag.mn