
Баянгол дүүргийн 19-нд хорооны иргэн Шинэ-Од нь 2 сая 800 мянган төгрөг иргэн С-ээс, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух бас нэгэн иргэнээс 5 сая 500 мянган төгрөгний үнэт эдлэл, эд зүйлийг зарж өгнө хэмээн залилсан байна. Хэргийг нөхөн илрүүлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Баяр наадам дөхөөд ирэхээр залилангийн хэрэг ихээр гардаг. Иргэдийн итгэл, үнэмшлийг нь ашиглаж залилангийн хэрэг ихээр үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/