Өнөөдрөө хараагүй ч бүр нөгөөдрийг олж харна

“Эрдэс баялгийн салбар 2025” онд ямар байх вэ? гэдэг хэлэлцүүлэг сайхан боллоо. “Эрдэс баялгийн салбар 2014” гээд яривал муухай хэлэлцүүлэг болчихно. Энэ салбар өнөөдөр ямар байгааг тодорхой хэлэхэд хэцүү ч 11 жилийн дараах өнгийг төсөөлж чадаж байна. Уул уурхайн салбарыг өнөөдрөөр харах нь өрөөсгөл. Харахад ч хэцүү байгаа юмыг хүчээр харахын оронд алсыг олж харах нь хамаагүй ухаалаг шийдэл болно. Нүүрсний үнэ нь гадаадад унаад, утаа нь дотоодод ихэсчихсэн, Урт нэртэй хуулиа хэрхэн дагаж мөрдөхгүй байх журам, алтны худалдааг нээлттэй болгох хаалттай хэлэлцүүлэг, Оюутолгойн далд уурхайг хэрхэхээ хэзээ ил зарлах зэрэг бөөн асуудал өнөөдөрт л байгаад байна. “Ирээдүйд бол түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрлэдэг орон болчихсон байна” гээд ганцхан өгүүлбэр бичээд хэвлэчихэд их өөдрөг, гоё харагдаж байна.
Мэдээний үргэлжлэл линк
Мэдээний үргэлжлэл линк