УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "Гурилын зах зээл олигарх хэлбэрээр яваад байгаа нь үнэн. Энэ бүгдийн цаана төр хэрэглэгчийн эрх ашгийг л чухалчлах ёстой. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л асуудал байна.
Хөнгөлөлттэй зээл тусламжийг өгч, үр дүнд нь олон үйлдвэр гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бодит байдалд 25-30 хувийн хүчин чадлаар л ажиллаж байна" гэв.