
Орхон аймагт энэ сарын 8-нд нэгэн бүсгүй нөхөртөө хоёр цаг зодуулж амиа алдлаа гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Орхон аймагт ийм хэрэг огт гараагүй. Энэ талаар бид Орхон аймгийн цагдаагийн байгууллага болоод эмнэлгийн байгууллагаас тодруулж, шалгасан. Тухайн өдөр хүн амины хэрэг гараагүй. Зөвхөн нэг иргэн осгож амиа алдсан гэх мэдээлэл л бидэнд ирсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/