Өнгөрсөн онд компаниа хамгийн ихээр алдагдалд оруулж, зах зээлээ алдахад хүргэсэн гүйцэтгэх захирлуудыг танилцуулж байна.

Microsoft Стив Болмер
Microsoft
компанийн гүйцэтгэх захирал Стив Болмер жилдээ 20 тэрбум долларын ашиг
олдог тус компанийн тааруухан сонголтуудын тоонд орж байна. Microsoft 20
гаруй тэрбум долларын ашигтай байлаа гээд захирал нь сайн ажилласан
гэсэн хэрэг биш юм. Болмер компаниа Энэтхэг, Хятад, Орос, Бразиль зэрэг
томоохон зах зээлтэй өрсөлдөж, дэлхий даяар компьютерээ түгээхэд багагүй
нөлөө үзүүлсэн нэгэн билээ. Харин одоо зөвхөн Microsoft Office , Windows
үйлдлийн систем ашиг олох гол хэрэгсэл болжээ. Болмер iPhone, iPod,
болон андройд үйлдлийн системтэй төхөөрөмж дээр компанийнхаа
бүтээгдэхүүнийг суурилуулахад дорвитой алхам хийсэнгүй. Түүнээс өрсөж,
Facebook, Google компаниуд утсан дээрх төрөл бүрийн программуудыг
суурилуулж эхлэв. Microsoft тэргүүлэгч, том компанийн хувьд монополь
байдлаа хадгалж үлдэхэд бэрх болжээ.

Kmart Эдди Ламберт
Эдди
Ламберт Америкийн Kmart сүлжээг 2003 онд дампуурлаас аварсан супер од
билээ. Тэрээр Sears хэмээх сүлжээ дэлгүүрийг худалдаж авсанаар 120
жилийн түүхтэй компаниа өнгөрсөн онд хүнд байдалд ороход нөлөөлжээ.
“Sears” холдингийн санхүүгийн үнэлгээ буураагүй боловч зарим салбарын
борлуулалт буурчээ. 300 гаруй салбар дэлгүүртэй тус компанийн эхний
гурван улирлын борлуулалт 800 сая доллараар багассан байна. Ламперт
үнийг бууруулж, нийт хөрөнгөө зараад, хувьцаагаа буцаан худалдан авах
уламжлалт маркетингийн арга хэрэглэдэг. Ингээд хувьцаагаа навс унагаснаар 6 тэрбум доллар хий дэмий үрж, компанийнхаа оргилд хүрсэн үеэс 70 хувиар бууруулж зарсан юм.

BlackBerry Торстен Хейнса
Торстен
Хейнса бол гар утас үйлдвэрлэгч BlackBerry компанийн гүйцэтгэх захирал
юм. Тэрээр iPhone, Samsung Galaxy гар утасны борлуулалтыг гүйцэж
чадсангүй. Хейнса компанийнхаа хямралын үеийг амжилттай даван туулж
чадаагүй юм. Нэг улирлын дотор 1 тэрбум долларын алдагдалд орж, хэдэн
мянган албан хаагч нь ажлаасаа гарахад хүрсэн ажээ. Motorola, Ericsson,
Nokia компанийн зах зээлтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж ирэх нь
хямралаас гарах цорын ганц арга байсан гэж хэлж болно. Гэвч хөрөнгө
оруулалт авч чадаагүй учраас худалдан авалт хийгээгүй юм. Торстейн BlackBerry
компанийн хувьцаа 43 хувиар буурч, 22 сарын дотор 60 хувийн алдагдалд
орсоныг зарласан билээ.

JC Penney Жон Ронсон
Дараагийн
муу гүйцэтгэх захирал бол 11 жилийн түүхтэй JC Penney компанийг 17 сар
удирдахдаа эрсдэлд оруулсан Жон Ронсон. Түүний зорилго бол Apple
компанийн адил өндөр үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түгээх ажээ.
Гэвч хэрэглэгчид үүнээс өөр зүйл хүсч байжээ. Жон Ронсон сүүлийн 10
жилийн дотор хувцас загварын тус компанийг хамгийн муу удирдсан захирал
болж, улирлын дотор хагас тэрбум долларын алдагдалд орсон юм. 4 тэрбум
доллар буюу хувьцааныхаа 50 хувийг алдсанаар компаниа аварч үлдэх эсэх
нь эргэлзээтэй болж иржээ.

Бразилийн магнат Эйке Батиста
30
тэрбумын хөрөнгөөр Форбес сэтгүүлийн жагсаалтын 8-р бичигдэж байсан
нэгэн тэрбумтан 2013 онд нийт хөрөнгийнхөө 99 хувийг алдсан юм. Бразилийн
бизнесмэн Эйке Батиста Playboy сэтгүүлийн модельтэй гэрлэсэн бөгөөд
дэлхийн хамгийн баян хүн болохыг мөрөөддөг. Унтлагын өрөөндөө тансаг
машин хадгалдаг Эйке Батиста газрын тосны бизнес эрхэлдэг байжээ.
Компанийнхаа хувьцааг уналтанд оруулсан түүнийг удирдах чадваргүй хэмээн
шинжээчид шүүмжилдэг.